ЭМГЭНЭЛ

2022-07-05 | Уншсан: 211

ГАВААГИЙН ХАНДСҮРЭН

/1941-2022/

      https://www.mglbar.mn/storage/photos/8299/hhhh/111.jpg Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Гаваагийн Хандсүрэн нь 2022 оны 07 дугаар сарын 04-     ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.

     Г.Хандсүрэн нь Өвөрхангай аймагт 1951-1960 онд бүрэн дунд, 1962-1965 онд Хууль цаазын дунд сургууль, 1968-1972 онд МУИС-ийн хуулийн анги, 1979 онд МУИС-ийн мэргэжил дээшлүүлэх курсийг тус тус төгссөн байна.

     Г.Хандсүрэн нь 1961-1963 онд Өвөрхангай аймгийн соёлын ордонд жүжигчин, 1962-1963 онд мөн аймгий н шүүхэд нарийн бичгийн дарга, 1965-1968 онд УБ хотын гаалийн хороонд байцаагч, 1972 онд Улсын өмгөөлөх коллегид өмгөөлөгч, 1972-1976 онд Октябрын районы шүүхэд шүүгч, 1976-1978 онд Октябрын районы намын хороонд эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, 1978-1984 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүгч, 1984-1991 онд УБ хот ханын материалын комбинатад хуулийн зөвлөх, 1993 оноос өдийг хүртэл хуульч, өмгөөлөгчөөр тус тус ажиллажээ.

     Хуульч Г.Хандсүрэн нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцдог, манлайлагч хуульчдын нэг байсан билээ. Түүний хууль зүйн салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 2003 онд ХЗДХЯ-ны хүндэт жуух бичиг, 2006 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны хүндэт тэмдэг, 2008 онд Тэргүүний өмгөөлөгч, 2011 онд ХЗДХЯ-ны тэргүүний ажилтан, 2015 онд Алтан гадас одон, 2016 онд Өмгөөлөгчийн алдар, 2018 онд Монголын Хуульчдын холбооны хүндэт тэмдгээр тус тус шагнагдаж байжээ.

    Хуульч, өмгөөлөгч Г.Хандсүрэнгийн ухаалаг, хүнлэг, авьяаслаг, тусархаг, нөхөрсөг, гэгээн дүр төрх нь Монголын Хуульчдын холбооны нийт гишүүн хуульчдын сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх болно.

      Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

               

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн