ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БОДЛОГЫН ХУРААМЖ ХУДАЛДААНД ГАРЛАА

2022-07-04 | Уншсан: 2124

      Монголын Хуульчдын холбооны Хуульчийн  мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод зориулсан бодлогын хураамжийг бэлтгэн гаргалаа. Тус номыг Хууль зүйн их дээд сургуулийн профессор багш нар, шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөллийг оролцуулан зохион байгуулдаг “Эрх зүйн бодлого боловсруулах, бодох, үнэлж дүгнэх аргачлал” сэдэвт хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийн дагуу Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Эрүүгийн эрх зүйн бодлогын даалгаврыг бодох, үнэлэх, нийтлэг аргачлалын жишиг байдлаар боловсруулан хэвлүүлэв.

 Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын хураамжийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Номын худалдааны төвөөс авах боломжтой.

Холбоо барих  утас: 70116007, 70116008

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн