ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТ 10 ДУГААР САРД АНУ-Д БОЛНО

2022-06-28 | Уншсан: 392

  Олон улсын Барын холбоо /ОУБХ/-ны 2022 оны ээлжит чуулга уулзалт 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 04-ний хооронд АНУ-ын Миами хотод зохион байгуулагдах бөгөөд чуулга уулзалтад оролцох хүсэлтэй хуульчдын бүртгэл явагдаж эхэлжээ.

  ОУБХ-ны чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс 6000 гаруй хуульч оролцох бөгөөд оролцогчид мэргэжил нэгтнүүдтэйгээ туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, 200 гаруй сэдвээр семинар, лекцэд хамрагдах боломж нээгддэг.

  Иймд МХХ-ны зүгээс чуулга уулзалтад оролцох хүсэлтэй хуульчдыг нэгтгэх, мэдээлэл өгөх зорилгоор дараах фэйсбүүк группыг үүсгэлээ.

  Та бүхэн чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД  дарна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн