ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ХУРАЛ БОЛЛОО

2022-05-30 | Уншсан: 898

  Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны гишүүдийн хурал, өдөрлөг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр боллоо.

  Хурлыг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах нээж, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ хурлыг удирдаж явуулсан.

  Хорооны гишүүдийн хурлаар 2020, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд  шинээр сонгогдсон тэргүүн, удирдах зөвлөлийн гурван гишүүний бүрэн эрхийг батламжиллаа.

  Мөн хорооны дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталсны зэрэгцээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, гишүүдийн саналыг сонслоо.

ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн