ХУУЛИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛНА

2022-05-30 | Уншсан: 616

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Дуусах цаг, огноо: 2022 оны 6 дугаар сарын 14ий 17.00 цаг

 

ХУУЛИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨХ

   Хуулийн ерөнхий зөвлөх нь Монголын МСС-ийн Удирдлагын баг болон Удирдах зөвлөл (УЗ)-д хууль, эрх зүйн асуудлаар өргөн цар хүрээтэй бодлогын зөвлөгөө өгөх, санал боловсруулах үндсэн үүрэгтэй бөгөөд УЗ-ийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэнэ. Мөн өөрийн шууд удирдлага дор ажиллах хуульчийг өдөр тутамдаа удирдлага, чиглэлээр хангаж, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захиралд ажлаа тайлагнана. Түүнчлэн Монголын МСС-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай тохиолдолд холбогдох ажилтнууд болон хууль, эрх зүйн бусад нөөцийг удирдан чиглүүлэх, хяналт тавих үүрэг гүйцэтгэж болно.

Үндсэн ажил үүрэг

  • Монголын МСС-ийн баримт бичгийн бүртгэл, архив хөтлөлт, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомж, засгийн газрын аливаа байгууллагатай байгуулсан гэрээ, байгууллагын дотоод засаглал болон Монголын МСС-ийн дотоод үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн аливаа бусад асуудалд дүн шинжилгээ хийж, Монголын МСС-ийн Удирдах зөвлөл, Удирдлагын баг, бусад ажилтнуудад зөвлөгөө өгөх;

  • Хөдөлмөрийн гэрээний төслийг боловсруулан эцэслэх, хэлэлцэн тохирох ажлыг удирдан зохион байгуулж, Монголын МСС-ийн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал болон холбогдох бусад албан тушаалтанд ажил эрхлэлттэй холбоотой зөвлөгөө өгөх;

  • Худалдан авах ажиллагааны багийн хүсэлтээр Монголын МСС-ийн байгуулах аливаа гэрээ, хэлэлцээрийн төслийг боловсруулах, хянан тохиолдуулах, эцэслэн бэлдэх ажлыг зохион байгуулахад, аливаа гэрээ, хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэх;  

  • Монголын МСС-ийн үйл ажиллагааг Үндсэн баримт бичиг, дүрэм журам, аливаа нэмэлт гэрээ болон Компакт гэрээ, Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний хүрээнд байгуулсан аливаа бусад гэрээ, холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг хариуцлагад нь нийцүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүрэг хариуцлагын талаар Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, агентлагууд болон төрийн бусад байгууллагад мэдээлэл, зөвлөгөө өгч байх;

  • Авлига, луйвар, ашиг сонирхлын зөрчлийн шинж агуулсан байж болзошгүй аливаа нөхцөлийг олж тогтоон, шаардлагатай арга хэмжээг авахад дэмжлэг үзүүлэх. Луйвар, авлигаас урьдчилан сэргийлэх, олж илрүүлэх, засч залруулах талаарх МСК-ын бодлого, дүрэм журам болон холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж, уялдаа холбоогоор хангах. Ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх болон ёс зүйн бусад асуудал, хувь хүний нууцлал болон ил тод байдлын талаар сургалт, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж, уялдаа холбоогоор хангах; 

  • Удирдах зөвлөлийн хурлын дэгийг боловсруулан хэрэгжүүлж, Удирдах зөвлөлийн хурлыг Үндсэн баримт бичиг, дүрэм журам, Компакт гэрээ, Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ, аливаа нэмэлт гэрээ болон Компакт гэрээг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан аливаа бусад гэрээ, холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх арга хэмжээг авах;

  • Монголын МСС-ийн бүртгэлжүүлэн хадгалах шаардлагатай баримт бичгүүдийг зохих ёсоор тодорхойлж, архив хөтлөлтийг гүйцэтгэх нөхцөлөөр хангахын тулд баримт бичгийн бүртгэл, архив хөтлөлтийн бодлогыг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах;

  • Хууль, эрх зүйн бүх асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллах, өндөр ур чадвар бүхий хуульчийг сонгон шалгаруулахад оролцож, өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдлага, чиглэлээр хангах, тухайлан төлөвлөсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалт, гүйцэтгэлийн менежментийн арга хэрэгслээр дамжуулан чадавхжуулах;

  • Хуулийн мэргэжилтэн нэмэлтээр авч ажиллуулах шаардлагатай эсэхийг тогтоож, хөндлөнгийн зөвлөхөөр гүйцэтгүүлэх шаардлагатай хууль, эрх зүйн аливаа үйлчилгээний талаар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ тэрхүү зөвлөхийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

  • Төрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах байгууллага, төрийн захиргааны байгууллага, шүүх, арбитрын болон аливаа бусад ажиллагаанд Монголын МСС-г төлөөлөх, эсхүл тийнхүү төлөөлөн оролцох ажлыг удирдан зохион байгуулах;

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийт, оролцогч талуудад зориулан зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд Монголын МСС-г төлөөлөн оролцох, Гүйцэтгэх захирал болон Гүйцэтгэх захирлын орлогчийн өгсөн бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх;

  • Монголын МСС-ийн Удирдах зөвлөл болон Удирдлагын багаас өгсөн бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Хууль зүйн ухааны бакалаврын зэрэгтэй. Магистр болон докторын зэрэгтэй бол давуу тал болно.

Ажлын туршлага:

  • Хуулийн фирмд болон/буюу Хуулийн ерөнхий зөвлөхийн албан тушаалд 8 жил ба түүнээс дээш, үүнд өмгөөлөгчдийг удирдан ажиллаж байсан туршлагатай байх;  

  • Гэрээ, корпорац, барилга байгууламж, хөдөлмөр эрхлэлт, худалдан авах ажиллагааны талаарх Монгол Улсын хууль тогтоомж түүний хэрэгжилтийн талаар мэдлэг болон бодит туршлагатай байх. Олон улсын арилжааны гүйлгээ, төслийн санхүүжилт, эсхүл бүтцийн санхүүжилтийн чиглэлээр туршлагатай, үүнд Засгийн газартай хамтран ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулагчид, гадаадын Засгийн газар, эсхүл гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоотой хийсэн ажлын туршлагай бол давуу тал болно;

  • Гадаадын Засгийн газартай олон улсын гэрээ хэлэлцээр хийх, гүйцэтгэх, зөвлөгөө өгөх, хэрэгжүүлж байсан ажлын туршлагатай. АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслүүд дээр ажилласан туршлагатай бол давуу тал болно;

  • Монгол Улсын хуулийн дагуу татвараас чөлөөлөх тухай зөвлөгөө өгч байсан туршлагатай;

  • Төлөөлөн Удирдах Зөвлөл, компанийн засаглалын нийцэл, бичиг баримтийн бүртгэл хөтлөх зэрэг ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай бол давуу тал болно;

  • Төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах чадварыг харуулсан байх; 

  • Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зуучлал, арбитрын шүүх хуралд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно;

  • Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо (“FIDIC”)-ны гэрээний дагуу ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.  

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Хувийн хэвшил, төрийн байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай багийг үр дүнтэй удирдах эрч хүчтэй манлайлагч байх;

  • Ажлын чанарыг нэмэгдүүлэх, зорилгодоо хүрэхийн тулд хамт олноо дасгалжуулах, хөгжих боломжийг бүрдүүлэх, урамшуулах, дэмжих чиглэлээр амжилттай ажилласан;

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах;

  • Ажлыг сайжруулах аливаа нөхцөл байдлын хэрэгцээ шаардлагын дагуу байгууллагын бүтцийн болоод зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх чадвартай байх;

  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотой нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, сайн харилцаа тогтоох;

  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох;

  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх;

  • Зарчимч, үнэнч шударга, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай, олон ажлыг зэрэгцүүлэн гүйцэтгэх чадвартай байх;

  • Итгэл төрүүлэх, итгэлцлийг бий болгох;

  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх;

  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, зөв шийдвэр гаргах чадвартай байх;

  • Компьютерийн өндөр ур чадвартай (MS Office, интернет).

ХОЛБОГДОХ ХАЯГ:

  Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн