ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-16 | Уншсан: 284

  Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрахаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны тавдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа.

  Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан. Тодруулбал, Хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны сургагч багш, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Ялгаварлан гадуурхалтын эсрэг гэмт хэрэг”, “Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгах” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн үзэл баримтлал” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш, арбитрч, хууль зүйн доктор В.Энхтамир “Газар чөлөөлөлт, нүүлгэн суурьшуулалт, нөхөх олговор”, “Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Дархан-Уул  аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 74 хуульч хамрагдлаа.

  Мөн ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Дүүдэйн Батмөнх, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Загдын Мөнхтүвшин, Дархан-Уул аймаг дахь нотариатч Батсайханы Мөнгөнцэцэг нарыг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

                 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн