ӨМГӨӨЛӨГЧИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2022-05-13 | Уншсан: 219

   Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Өмгөөлөгчийн шалгалтын товыг 2022 оны зургадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

  Өмгөөлөгчийн шалгалтын бүртгэлийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл https://shalgalt.ama.org.mn/ цахим хуудсаар явуулах юм.

Өмгөөлөгчийн шалгалтын хэлбэр:

1. Тохиолдол шинжлэх шалгалт

• Үндсэн хууль, Захиргааны эрх зүй

• Иргэний эрх зүй

• Эрүүгийн эрх зүй

• Өмгөөлөгчийн ёс зүй

2. Мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтоох шалгалт

• Эссэ

Тохиолдол шинжлэх шалгалтын үргэлжлэх хугацаа төрөл тус бүр 120 минут, Эссэ бичих нийт хугацаа 90 минут бөгөөд 800-1200 үгтэй байна.

Бүртгэлийн хураамж: 150,000 төгрөг

Холбоо барих: 70126861-5 Шалгалт хариуцсан мэргэжилтэн

Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390044708641... эндээс харна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн