СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-12 | Уншсан: 433

   Монголын Хуульчдын холбооны тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрахаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны тавдугаар сарын 09,10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа.

   Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж буй юм. Тодруулбал, Хуульчийн үргэлжилсэн 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны сургагч багш Б.Өнөрмаа “Ялгаварлан гадуурхалтын эсрэг гэмт хэрэг”, “Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгах” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн үзэл баримтлал” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш В.Энхтамир “Газар чөлөөлөлт, нүүлгэн суурьшуулалт, нөхөх олговор”, “Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Сэлэнгэ аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 42 хуульч хамрагдлаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн