ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-10 | Уншсан: 699

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг 2022 оны тавдугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Төв аймагт ажиллалаа.

   Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд энэ хүрээнд хуульчийн үргэлжилсэн 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан. Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Оюунбаяр “Барилга, уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрүүгийн эрх зүйн хамгаалалт, гадаад орнуудын туршлага” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Б.Эрдэнэбилэг “Хуульчийн ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Д.Энх- Амгалан “ Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Төв аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй хуульч хамрагдлаа.

   Мөн Төв аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй хуульч Баярсайханы Эрдэнэцэцэгийг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

    

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн