Хуульчдын дэлхийн аварга шалгаргуулах тэмцээнд оролцох тамирчдад Монголын Хуульчдын холбооны тугийг гардуулж өглөө

2022-05-04 | Уншсан: 482

   Хуульчдын дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн  спортын тэмцээн 2022 оны тавдугаар сарын 07-15-ны өдрүүдэд Морокко улсын Маракеш хотноо зохион байгуулагдах гэж байна.

    Тус спортын үйл ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийн багийн төлөөлөгчдийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх өнөөдөр хүлээн авч уулзаж, амжилт хүслээ. 

    Монгол Улсын хуульч, өмгөөлөгчид нь дэлхийн хуульч, өмгөөлөгч нарын дунд зохион байгуулагддаг тэмцээн, спортын арга хэмжээнд 2015 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн.

   Тухайлбал, 2015 онд Тайланд, 2017 онд Вьетнам, 2019 Тайланд улсад зохион байгуулсан Хуульчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 онд Испани улсад зохион байгуулсан Хуульчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон билээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн