ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2022-05-02 | Уншсан: 882

   Монголын хуульчдын холбоо нь Дотоод хэргийн их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр байгууллаа. 

   Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, ДХИС-ийн захирал, доктор,  профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, МХХ-ны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны тэргүүн Ц.Мөнхбат, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны тэргүүн Л.Энхсайхан, ДХИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт нар болон албаны бусад хүмүүс оролцсон.

  Талууд хууль, эрх зүйн болон хууль сахиулахуйн боловсрол судлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд эрх зүйч, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын мэргэжилтэн бэлтгэх, холбогдох сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх, хуульчдыг сонгон шалгаруулах асуудлын талаар хууль зүйн их, дээд сургуулиудын консерциум байгуулан ажиллуулах, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санаачилга гарган ажиллах юм. 

   Түүнчлэн ДХИС-ийн магистр, докторын сургалтад МХХ-ны гишүүн хуульчдыг элсүүлэн суралцуулах, эрдмийн зэрэгтэй, практикийн туршлагатай хуульчдыг мэргэшсэн чиглэлээр нь цагийн багшаар ажиллуулах зэргээр хамтран ажиллана.

   Мөн Хууль, эрх зүйн болон хууль сахиулахуйн боловсрол судлалын асуудлыг хөндсөн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр хамтран зохион байгуулах, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит  “Мок траил” мэтгэлцээний тэмцээнд ДХИС-ийн сонсогч, оюутан, суралцагчдыг багаар оролцох боломжийг ханган ажиллахаар боллоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн