Захиргааны эрх зүйн хорооны гишүүдийн хурал 2022 оны тавдугаар сарын 21-ний өдөр болно

2022-04-21 | Уншсан: 567

   Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөл 2022 оны дөрөвдүгээр сарын 20ы  өдөр хуралдлаа.

  Хурлаар Захиргааны эрх зүйн хорооны гишүүдийн хурлыг 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Бямба гарагт зохион байгуулахаар, Хорооны дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Удирдах зөвлөлийн гишүүдээс санал авсны дараа нийт гишүүдээс санал авахаар шийдвэрлэлээ. Мөн захиргааны эрх зүйн ээлжит подкастыг ирэх долоо хоногт бэлтгэх хүргэх,  "Хуульчийн про-боно өдөр"-ийн хүрээнд Захиргааны эрх зүйн хорооны гишүүд иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгөх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн