“ҮР ДҮНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАГЧ БАГШ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО

2022-04-14 | Уншсан: 1009

          Монголын Хуульчдын Холбоо АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр Азийн сантай хамтран “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог” бэхжүүлэх нь төслийн хүрээнд Холбооны сургагч багш нарт “Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг 4 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулж нийт 24 сургагч багш оролцлоо. Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 2019, 2020 онуудад Хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөр, агуулгад судалгаа, дүн шинжилгээ хийсэн. Тус дүн шинжилгээний үндсэнд сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, мэргэшүүлэх шинэ сэдвүүдээр хөтөлбөрийн хүрээг тэлэх, сургагч багшийн ур чадварыг сайжруулах дүгнэлт, зөвлөмжүүд гарсан юм.

         Зөвлөмжийн хүрээнд сургагч багш нарыг чадавхжуулах зорилгоор Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Боловсрол судлал арга зүйн тэнхмийн эрхлэгч Г.Баярмаагийн тус хөтөлбөрийг боловсруулсан юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн