“Гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн аргууд” илтгэлийн уралдааны дүн гарлаа

2022-04-01 | Уншсан: 902

  Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо, Эдийн засгийн эрх зүйн хорооноос "Грата интернэшнл монголиа" байгууллагатай хамтран их дээд сургуулийн эрх зүйн ангийн оюутнуудын дунд “Гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн аргууд” илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2022 оны 03 дугаар сарын 31-нд болсон бөгөөд тус шатанд нийт 7 илтгэл шалгарснаас:

Тэргүүн байр: МУИС-ХЗС-Солонгосын эрх зүйн тэнхимийн V түвшний оюутан Р.Оюундэлгэр “Газар ашиглалтын бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж”

Дэд байр: МУИС-ХЗС-Олон улсын эрх зүйн ангийн IV түвшний оюутан Б.Ариунзаяа “Гадаадын хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулах хуулийг тогтворжуулах асуудал, түүний учир холбогдол”

Гутгаар байр: МУИС-ХЗС-Олон улсын эрх зүйн ангийн IV түвшний оюутан М.Амина “Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах концессын гэрээний талуудын хүлээх эрсдэлийн зохицуулалтын тулгамдсан асуудал” сэдвээр шалгарлаа.

   Тус илтгэлийн уралдааны шүүгчээр "Грата интернэшнл монголиа" хуулийн фирмийн партнер, захирал В.Болормаа, Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Ч.Отгонбаатар, Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Л.Түвшинцэнгэл, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нар тус тус ажилласан. 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн