Монголын Хуульчдын холбооны Зөвлөл хуралдлаа

2022-03-30 | Уншсан: 364

   Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурал 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

 

Нэг. Монголын Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр өмгөөлөгч Н.Мөнхцэцэгийг томилов.

 

Хоёр. Хуульчдын ээлжит V их хурлыг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль, журмын дагуу зохион байгуулахад үүсэх нөхцөл байдлыг судалж, санал боловсруулах зорилгоор Зөвлөлөөс байгуулсан Ажлын хэсгийн саналыг хэлэлцлээ. Ажлын хэсгээс Улсын Их Хурлын хаврын чуулганаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа, мөн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, холбогдох бусад журмаар Хуульчдын V их хурлыг ойрын хугацаанд зохион байгуулахад цаг хугацаа, төсөв санхүүгийн хувьд оновчгүй, ойр ойрхон их хурал зохион байгуулах нөхцөл байдал үүсээд байгаа тул Хуульчдын V их хурлын товыг хойшлуулах санал оруулсныг дэмжиж, Хуульчдын V их хурлыг зохион байгуулах эцсийн товыг 2022 оны 09 дүгээр сард багтаан тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн