"МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЙЛБАР" НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

2022-03-21 | Уншсан: 649

   Өмгөөлөгч, судлаач В.Энхтамирын “Газрын харилцаа, хөрөнгийн эрхийн цуврал”-ын хүрээнд  иргэд, хуульчид болон газрын салбарын албан хаагчдын хэрэгцээнд зориулсан Монгол Улсын Газрын тухай хуулийн тайлбар /эрдэм шинжилгээ, судалдаа, хэрэглээний/ ном хэвлэгдлээ.

    Монгол Улсын сүүлийн 80 жилийн түүхэнд газрын харилцааг дагнан зохицуулсан 4 хууль (1942, 1971, 1994, 2002)-ийг дагаж мөрдөж байснаас анхны, бүрэн хэмжээний дэлгэрэнгүй тайлбартай нь 2002 оны Газрын тухай хууль болж байгаагаараа энэхүү бүтээл онцлогтой болжээ.

    Газрын тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарыг ерөнхий ба тусгай байдлаар ангилан бүлэглэсний зэрэгцээ хуулийн нийт зохицуулалтыг 640 гаруй заалтаар нэгбүрчлэн нарийвчлан тайлбарлаж, үүнд жишээ, шүүмж, шигтгээ (жишээ 120, шүүмж-25, шигтгээ-7)-г оруулснаас гадна түүхэн баримт, хууль тогтоомжийн харьцуулалт, хууль тогтоох явцад хэрэглэж болохуйц, шүүхийн бодит маргаанд тулгуурласан тодорхой тайлбар, УДШ-ийн тайлбар зэргийг оруулсан байна.

   Энэхүү бүтээлийг Академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хянан тохиолдуулж, өмнөх үгийг бичсэн бөгөөд тэрбээр "Энэхүү хуулийн дэлгэрэнгүй тайлбарыг ардчилал, зах зээл, тусгаар тогтнол, хүний эрхтэй нягт холбоотойгоор бичсэн нь тун сайшаалтай" хэмээн онцолжээ.

  Хуульч, өмгөөлөгчид та бүхэн энэхүү бүтээлийг ХЗҮХ-гийн дэргэдэх номын худалдаанаас авч болох төдийгүй Legaldata.mn Facebook хуудсанд хандан захиалга өгч, хүргэлтээр авах боломжтой ажээ.

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн