ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-03-21 | Уншсан: 547

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг 2022 оны гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн хуульчдад 2022 оны хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгууллаа.

  Энэ үеэр хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгосон бөгөөд Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Оюунбаяр “Барилга, уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрүүгийн эрх зүйн хамгаалалт, гадаад орнуудын туршлага” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Б.Эрдэнэбилэг “Хуульчийн ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны гэрээг иргэний эрх зүйн болон холимог төрлийн бусад гэрээнээс ялгах нь” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Хөвсгөл аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй  45 хуульч хамрагдлаа.

   Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хөвсгөл аймгийн өмгөөлөгч Т.Долгорсүрэнг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн