МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2022-03-11 | Уншсан: 826

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Хуульчдын холбооны нийт хуульчдын дунд оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, туршлага солилцох, Хуульчдын холбооны шатрын шигшээ багийг сонгон бүрдүүлэх зорилгоор анх удаагаа хуульчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний зохион байгууллаа. Тус тэмцээнд 30 гаруй тамирчин оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс дараах амжилтыг үзүүллээ. Үүнд:

  • Нэгдүгээр байр- хуульч М.Мөнгөнхүү
  • Хоёрдугаар байр-хуульч Т.Баярсайхан
  • Гуравдугаар байр-хуульч О.Хадбаатар
  • Дөрөвдүгээр байр-хуульч Н.Мягмар
  • Тавдугаар байр- хуульч Ч.Булган
  • Зургадугаар байр-хуульч Д.Алтанхуяг
  • Шилдэг ахмад шатарчин- хуульч Ж.Болдбаатар, Цэвэлмаагийн Мөнхбат
  • Шилдэг эмэгтэй шатарчин-хуульч Д.Нямсүрэн, Б.Дима
  • Рейтингүй шилдэг шатарчин- хуульч Цэнджавын Мөнхбат, Ц.Цасчихэр нар тус тус шалгарлаа. Мөн энэхүү тэмцээнд амжилттай оролцсон зарим хуульчдыг шагнаж урамшуулсан юм. 

    "Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит хуульчдын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн"-ийг Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Чимид сан, Шатрын холбоо зэрэг байгууллага дэмжин хамтран ажилласан бөгөөд эдгээр байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. Мөн өөрийн үнэт цаг заваа зориулан тэмцээнд оролцсон нийт хуульчиддаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн