УДШ-ийн Иргэний хэргийн танхимын 2021 оны зарим тогтоолд хийсэн дүн шинжилгээг хэлэлцлээ

2022-02-21 | Уншсан: 887

   Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо, МУИС-ийн Харьцуулсан эрх зүй, Олон улсын эрх зүйн судалгааны төв, “Легал академи” хамтран “Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын 2021 оны зарим тогтоолд хийсэн дүн шинжилгээ” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуульчдын дунд зохион байгууллаа.

  Тус хэлэлцүүлэгт  80 гаруй хуульч оролцсон бөгөөд 12 илтгэгч, судлаач Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2021 онд хянан шийдвэрлэсэн 14 тогтоолд хийсэн дүн шинжилгээг танилцуулж, оролцогчдын асуултад хариулж, санал солилцсон юм. 

  Зохион байгуулагчдын зүгээс энэхүү хэлэлцүүлгийг Улсын Дээд Шүүхийн хууль хэрэглээний практикийг тогтмол судлах, түүнийг судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах, хуульчдын хэлэлцүүлгийг идэвхтэй өрнүүлэх ажлын эхлэл болж байгааг дурдаад, цаашид хуульч, судлаачидтай хамтран Улсын Дээд Шүүхийн практикийг судлах ажлыг зохион байгуулж, хууль хэрэглээний нэгдмэл практикийг бий болгоход онцгойлон анхаарна гэдгээ илэрхийлж байлаа.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн