ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022-02-17 | Уншсан: 619

   Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөл 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдлаа.

  Тус хурлаар Захиргааны эрх зүйн хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн баталсан бөгөөд тус хороо нь энэ онд Хорооны дүрмийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх, "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг нийт хуульч, судлаач, оюутнуудын дунд зохион байгуулах, "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэх мэт олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

   Мөн хурлаар хорооны дэргэдэх дэд хороодын тайлан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сонсож,  үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаар боллоо. Түүнчлэн хорооноос зохион байгуулах цуврал хэлэлцүүлгүүдийн сэдвийг тогтоож, нэгдүгээр улиралд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн