ШИНЭ ВИДЕО ХИЧЭЭЛ БАЙРШУУЛЛАА

2022-01-19 | Уншсан: 640

    Азийн сангаас Монголын Хуульчдын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй болон бусад салбар эрх зүйн сэдвээр 9 видео хичээл бэлтгэн цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал  Н.Арвинтариа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн “Түр хамгаалах байруудын сүлжээ” хөтөлбөрийн зохицуулагч З.Ундрах нарын "Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх нь" сэдэвт хичээлийг www.mglbar.mn цахим хуудасны "видео хичээл" буланд нэмж байршууллаа. 

   Хуульчид Та бүхэн Хуульчдын холбооны цахим хуудаст байршуулаад байгаа видео хичээлүүдийг цахим хуудаст өөрийн гишүүний эрхээрээ нэвтрэн үзэж, хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагаа тооцуулах боломжтой.

ВИДЕО ХИЧЭЭЛ ҮЗЭХ

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн