ШИНЭ ВИДЕО ХИЧЭЭЛ БАЙРШУУЛЛАА

2021-12-20 | Уншсан: 806

   Азийн сангаас Монголын Хуульчдын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй болон бусад салбар эрх зүйн сэдвээр 9 видео хичээл бэлтгэн цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Г.Даваанямын "Компанийн засаглал" хичээлийг www.mglbar.mn цахим хуудасны "видео хичээл" буланд нэмж байршууллаа. 

   Хуульчид Та бүхэн Хуульчдын холбооны цахим хуудаст байршуулаад байгаа видео хичээлүүдийг цахим хуудаст өөрийн гишүүний эрхээрээ нэвтрэн үзэж, хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагаа тооцуулах боломжтой.

ВИДЕО ХИЧЭЭЛ ҮЗЭХ

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн