ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ БАГ ТАМИРЧИД "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-2021"-ЫН ЭЗЭН БОЛЛОО

2021-12-13 | Уншсан: 390

   Монголын Хуульчдын холбооноос Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороод, Нотариатчдын танхимын хуульчдын дунд спортын дөрвөн төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, боулинг/ “Хуульчдын холбооны шилжин явах цом-2021” тэмцээнийг 2021 оны арванхоёрдугаар сарын 09-12-ны өдрүүдэд  "Чухаг" спорт төвд амжилттай зохион байгууллаа.

   Тэмцээний нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргал, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Оч, Зөвлөлийн гишүүн Д.Цэндсүрэн, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, Прокурорын хорооны тэргүүн Ц.Арвинбуудай, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн Л.Энхсайхан, Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвал, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Ч.Отгонбаатар, Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Л.Түвшинцэнгэл, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах нар оролцож, баг тамирчдад амжилт хүссэн.

   Тус тэмцээн нь 2019 онд өөрийн гэсэн бэлгэдлийг илтгэх тугтай болсон бөгөөд тугийг тэмцээний нээлтийн ёслолын үеэр Шүүгчдийн хорооны гишүүн, шүүгч Г.Даваадорж, Эдийн засгийн эрх зүйн хорооны гишүүн, хуульч З.Хүрэлсүх, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны гишүүн, хуульч С.Тунбаяр, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх асуудал эрхэлсэн хорооны гишүүн, хуульч Г.Бат-Отгон, Үндсэн хуулийн эрх зүйн хорооны гишүүн, хуульч, 2017 оны “Full контакт” караттегийн Улсын аварга, 2017 оны кикбоксын Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Эрдэнэтөгс, Иргэний эрх зүйн хорооны гишүүн, хуульч Ч.Мөнх-Ачит, Үндсэн хуулийн эрх зүйн хорооны гишүүн, хуульч М.Билгүтэй, Өмгөөлөгчдийн хорооны гишүүн, хуульч Ч.Атарболд нар залж, мандуулсан юм.  

    Тус тэмцээнд Тамгын газар, чиг үүрэг болон сайн дурын хороод, нотариатчдын нийт 14 багийн 330 гаруй тамирчид /давхардсан тоогоор/ спортын 4 төрөлд 99 медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Үүнээс дараах амжилтуудыг үзүүллээ. 

Нэг. Боулинг
1. Б.Баяраа ахлагчтай Эдийн засгийн эрх зүйн хорооны баг
2. Э.Дөлгөөн ахлагчтай Иргэний эрх зүйн хорооны баг
3. Б.Эрдэнэбадрах ахлагчтай МХХ-ны Тамгын газрын баг

Хоёр. Дартс
1. Алтан медаль – Г.Есөн-Эрдэнэ, З.Түвшинтөгс (Шүүгчдийн хороо)
2. Мөнгөн медаль - Б.Эрдэнэбадрах, Б.Уранзаяа (МХХ-ны Тамгын газар)
3. Хүрэл медаль - Ц.Арвинбуудай, Т.Амарзаяа (Прокурорын хороо)


Гурав. Гар бөмбөг (холимог төрөл)
1. Л.Батбаатар ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг
2. Н.Мөнхбат ахлагчтай Прокурорын хорооны баг
3. Ш.Гандансүрэн ахлагчтай Шүүгчдийн хорооны баг


Дөрөв. Сагсан бөмбөг /Эмэгтэй/
1. С.Мөнхжаргал ахлагчтай Шүүгчдийн хорооны баг
2. Д.Цэндсүрэн ахлагчтай Өмгөөлөгчдийн хорооны баг
3. Б.Мягмаржав ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг


Тав. Сагсан бөмбөг /Эрэгтэй/
1. Б.Нямбат ахлагчтай Прокурорын хороо
2. С.Одсүрэн ахлагчтай Үндсэн хуулийн эрх зүйн хорооны баг
3. Т.Ганболд ахлагчтай Өмгөөлөгчдийн хорооны баг


Зургаа. Шилдэг тамирчид
I.    Боулинг
1.1. Эрэгтэй- 159 оноогоор Б.Эрдэнэбадрах
1.2. Эмэгтэй- 132 оноогоор Ц.Анхтуяа


II.    Дартс
1.1. Эрэгтэй- Г.Есөн-Эрдэнэ
1.2. Эмэгтэй- З.Түвшинтөгс


III.    Гар бөмбөг
1.1.  Эрэгтэй- Прокурорын хорооны багийн тамирчин М.Очбадрах
1.2.  Эмэгтэй- Шүүгчдийн хорооны багийн тамирчин С.Одмаа


IV.    Сагсан бөмбөг
1.1.  Эрэгтэй- Прокурорын хорооны багийн тамирчин Э.Оргилбат
1.2.  Эмэгтэй- Шүүгчдийн хорооны багийн тамирчин Ж.Мөнгөнзул


Долоо. Багийн нийт дүнгээр
1. Тэргүүн байр- Шүүгчдийн хорооны баг
2.  Дэд байр- Прокурорын хороо
3.  Гутгаар байр- Өмгөөлөгчдийн хороо

    Ажил, амралтын өдрөө өөртөө зориулж, эрүүл мэнд, бие бялдартаа анхаарч, Хуульчдын холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт баг тамирчиддаа талархал илэрхийлье! 


 
 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн