ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2021-11-22 | Уншсан: 677

  Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг 2021 оны арваннэгдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Баянхонгор  аймагт ажиллалаа.

   Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан юм. Тодруулбал, Хуульчин үргэлжилсэн 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны сургагч багш, доктор, дэд профессор Б.Батзориг “Эрүүгийн хэргийн нотлох баримтын онцлог”, “Зөрчлийн хэргийн нотлох баримтын онцлог” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Цэцгээ “Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн эрх зүйн зохицуулалт, практик хэрэглээ”,  “Хуулийн этгээдийн улсын бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эрх зүйн зохицуулалт, практик хэрэглээ” сэдвээр, "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат “Хүний хөгжил, сэтгэл зүйн дархлаа”, “Ажил мэргэжлийн сэтгэл зүй”  сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Баянхонгор аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 48 хуульч хамрагдлаа.

  Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Баянхонгор аймгийн орлогч прокурор Ц.Сүхбат, Баянхонгор аймгийн өмгөөлөгч Л.Батбаяр, П.Өлзийбаяр нарыг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн