ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЖ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2021-11-17 | Уншсан: 460

    Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас "Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

   Уг хурлын үеэр Монгол Улсын хувийн эрх зүйн шинэтгэлд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хувийн эрх зүйн шинэтгэлийн явцыг эрчимжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр шинжлэх ухааны үндэслэл бүхий санал, зөвлөмж гаргах юм. Иймд Хуульчид та бүхнийг энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд хувийн эрх зүйн чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, идэвхтэй оролцуулахыг урьж байна.

УДИРДАМЖ ТАТАХ

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн