ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2021-11-15 | Уншсан: 2105

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2021 оны арванэгдүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар тус холбооны гишүүнээр элсүүлсэн 113 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.

   Тангараг өргөх ёслолыг Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс удирдан чиглүүлж явуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Хуульчдын холбооны Шалгалтын хорооны гишүүн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нар хүндэт зочноор оролцож, шинэ хуульчдад баяр хүргэн амжилт хүссэн. 

  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана.” гэж заасан. Үүний дагуу 2021 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн эрх зүйчдийн гишүүнээр элсэх хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд  материалаа бүрдүүлж өгсөн, шаардлага хангасан эрх зүйчдийг Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, тангараг өргөх ёслолын ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж,  хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг нь олгосоор байгаа билээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн