ГАВЬЯАТ ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2021-11-11 | Уншсан: 761

    Хуулийн салбарт олон жил идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, хууль зүйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж 2021 онд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болон гавьяат хуульч цолоор шагнуулсан хуульчдыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх өнөөдөр(2021.11.11) хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

   Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Адилбишийн Эрдэнэцогт, гавьяат хуульч Тэрбишийн Энхтуяа, Цэнд-Аюушийн Ариунболд, Дашпүрэвийн Пүрэвбаатар нар уригдан ирсэн бөгөөд зарим хуульч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хүрэлцэн ирж чадаагүй болно.

   Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх зочдод Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хуульчдын холбооноос сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Холбооны үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх чиглэлээр санал, шүүмжлэлээ хуваалцаж байхыг хүссэн.

   Хуульчид Хуульчдын холбоог бэхжүүлж, хуульчдын эрх ашгийг хамгаалахад онцгойлон анхаарах шаардлагатайг хэлсэн бөгөөд өөрсдийн зүгээс Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн