АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН БАГА ХУРАЛД МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

2021-11-03 | Уншсан: 341

   Азийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нарын 31 дэх удаагийн бага хурал 2021 оны 11 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд боллоо.

  Тус хуралд Солонгос, Хятад, Малайз, Энэтхэг, Сингапур, Тайвань, Шинэ Зеланд, Австрали, Хонг Конг, Япон, Монгол зэрэг орны Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч болон удирдах албан тушаалтнууд оролцсон.

  Хуралд Монголын Хуульчдын холбоог төлөөлөн Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах оролцож,  “Ковид-19” цар тахал эхлэхээс өмнөх Холбооны үйл ажиллагаа болон цар тахлын үеэр Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаанд ямар бэрхшээл тулгарч, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар илтгэл хэлэлцүүлж, бусад орны ерөнхийлөгч нартай туршлага солилцлоо.

  Сонирхуулахад, Азийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нарын бага хурлыг 1990 онд Японы Хуульчдын холбоо, Солонгосын Хуульчдын холбооны хамтарсан уриалгын дагуу зохион байгуулж эхэлсэн бөгөөд гишүүн орнууд жил бүр POLA бага хурлыг ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Монголын Хуульчдын  холбоо нь 2016 онд тус хурлыг эх орондоо зохион байгуулж байсан билээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн