ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2021-10-29 | Уншсан: 182

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Судалгаа, мэдээлэл, сургалтын төвийн захирал Б.Айбек нарыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын үеэр шүүгчдийн сургалтын багц цаг хангах үүргийн биелэлтийг хангуулах, шүүгчдээс Монголын Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзэх хүсэлт ирүүлээд байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон.

    Уулзалтаар шүүгчдийн сургалтын төлбөрийг төлөх нөхцөл, холбогдох журам, гэрээний төслийг боловсруулах, шүүгчдийн 2014-2020 оны сургалтын багц цагийн мэдээллийг нэгтгэн гаргах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн