2021 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ЭРХ ЗҮЙЧДИЙН АНХААРАЛД

2021-09-28 | Уншсан: 1207

  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана.” гэж заасан. Үүний дагуу 2021 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн эрх зүйчдийн гишүүнээр элсэх хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Хууль Зүйн үндэсний хүрээлэнгийн 1 давхарт бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд хүлээн авч байна. Орон нутгийн иргэд шуудангаар ирүүлэх боломжтой. 

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Гишүүнээр элсэх өргөдөл /энд дарж татах/-ийг бөглөх;
  2. Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх анкет/энд дарж татах/, хавсралтыг/энд дарж татах/-ийг бөглөх;
  3. Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн батламж;
  4. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн магадлагаа, аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн Сэтгэц, наркологийн кабинетын магадалгаа/
  5. Эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  6. Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх хураамж төлсөн баримт; /Хураамж-150.000 (нэг зуун тавин мянга) төгрөг/-ийг тус холбооны Голомт банкны 110 508 3257 тоот дансанд тушаана.

Дэлгэрэнгүй мэдээллийг Хуульчдын холбооны Нэгдсэн бүртгэлийн 7011-6008 дугаарт залган лавлана уу.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗАР

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн