ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 241 ХҮН ТЭНЦЛЭЭ

2021-09-27 | Уншсан: 4163

   Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын даалгаврын үнэлгээтэй холбогдуулан гаргасан гомдлыг хянаж, оролцогчдын бодлогын даалгаврыг нягтлан, дүнг нэгтгэн гаргалаа.

   Та өөрийн үнэлгээтэй burtgel.mglbar.mn сайтад өөрийн эрхээр нэвтэрч танилцана уу.

   Шалгалтад тэнцсэн оролцогчдын жагсаалтыг ЭНД ДАРЖ харна уу.

   Жич: Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 9.4-д “гомдол гаргагчийн бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн анхны үнэлгээ болон энэ журмын 9.1 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу дахин нягталж үзсэн бодлогын шалгалтын үнэлгээний аль өндөр авсан үнэлгээгээр эцсийн үнэлгээг тооцно“ гэж заасан. Иймд таны оноо нэмэгдээгүй бол анх өгсөн үнэлгээнээс бага оноогоор үнэлсэн гэж ойлгоно уу.       

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн