БАЯР ХҮРГЭЖ, АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ!

2021-09-13 | Уншсан: 1205

  Монголын Нотариатчдын танхимын бүх гишүүдийн ээлжит хурал 2021 оны есдүгээр сарын 11-нд болж, Нотариатчдын танхимын ерөнхийлөгчийг сонгох, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн бөгөөд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч Чадраабалын Баянжаргал олонхын саналаар Нотариатчдын танхимын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

  Хуульч Ч.Баянжаргал нь 2002 онд "Их засаг" олон улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд хууль зүйн магистр, 2007 онд Удирдлагын академийн магистр, 2021 онд “Нотариатын эрх зүйн зарим асуудал, харьцуулсан судалгаа” сэдвээр хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. Түүний хувьд Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Хуульчдын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүн хуульчдын нэг билээ. Ч.Баянжаргал Танд баяр хүргэж, цаашдын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

  Нотариатчдын танхимын ерөнхийлөгч асан Р.Онончимэг нь Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд мөн Хуульчдын холбооны үйл ажиллагааг дэмжиж, идэвх зүтгэл гарган оролцдог, манлайлагч хуульчдын нэг билээ. Р.Онончимэг Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн