“MOCK TRIAL” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙГ АРАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

2021-08-27 | Уншсан: 1407

  Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит шүүхийн мэтгэлцээн “MOCK TRIAL” тэмцээнийг 2021 оны аравдугаар сарын 09-ний өдөр хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулахаар төлөвлөөд байна.  

  Монголын Хуульчдын холбоо нь тус тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирсэн боловч “Ковид-19”-ийн нөхцөл байдлын улмаас 2 жил өнжөөд байсан билээ. Энэ жилийн хувьд их дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 13-аас эхлүүлэх шийдвэр гарсантай холбогдуулж, тус тэмцээнийг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байна. “Mock trial-2021”-ийг зохион байгуулах Ажлын хэсэг нь 2021 оны наймдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, тэмцээний удирдамжийг баталсан бөгөөд холбогдох зар, мэдээллийг сургуулиудад хүргүүлж эхэллээ.

  Энэхүү тэмцээн нь хууль зүйн сургуулийн оюутнуудыг бодит тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, хариу тайлбар гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр сууринаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, олон улсын гэрээ, конвенц болон хууль хэрэглэх, прокурорын байр сууринаас яллах, цагаатгах үндэслэлийг тодорхойлох, шүүн таслах ажиллагаанд оролцож мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг билээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн