ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙН  МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2021-08-24 | Уншсан: 1731

   Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO/ ОУХБ)-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран “Олон Улсын Хөдөлмөрийн хэм хэмжээний тухай Хууль зүйн боловсролыг үргэлжлүүлэх нь” сэдвээр олон улсын хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч, сургагч багш нарыг мэргэшүүлэх ахисан түвшний онлайн сургалтыг 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулах гэж байна.

   Сургалтыг ОУХБ-ын мэргэшсэн гадаад багш, орчуулгатайгаар удирдан явуулах бөгөөд суралцагчийн бие даан болон багаар ажиллах даалгавар, дасгал ажиллуулах хэлбэрээр явуулна. Тус сургалтад хамрагдсанаар олон улсын хэм хэмжээг хэрэглэх арга зүйг эзэмших, улмаар практик хэрэглэх чадвар эзэмших ба олон улсын хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээтэй гүнзгийрүүлэн суралцах, цаашид энэ чиглэлд сургагч багш, хөдөлмөрийн ба олон улсын хөдөлмөрийн эрх зүйн мэргэшсэн хуульч болох нөхцөл бүрдэнэ.

 

Тус сургалтад дараах шаардлагыг хангасан хуульч бүртгүүлэх боломжтой. Үүнд:

  1. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг;
  2. Хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр, төрийн албаны хөдөлмөрийн харилцааны чиглэлд ажилладаг, цаашид мэргэшин ажиллах сонирхолтой;
  3. Эрүүгийн эрх зүйн чиглэлд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хүүхдээр гуйлга гуйлгах, албадан хөдөлмөрлүүлэх зэрэг гэмт хэрэг, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг зөрчлийн хэргийг шийдвэрлүүлэх чиглэлд ажиллаж байсан, ажиллах сонирхолтой;
  4. Сургагч багшаар ажиллаж байсан, ажиллах чадвар, хүсэлтэй;
  5. 2021 оны 9 дүгээр сарын 20-оос эхлэн 10 дугаар сарын 22-ны хугацаанд сургалтад хамрагдахад ажил, хувийн амьдралаа зохицуулж чадах буюу Долоо хоног бүрийн 2 дахь өдрийн 14:00 цагаас 17:00 цагийн хооронд Zoom сургалтад зайлшгүй хамрагдах ба онлайн хэлбэрээр багаар ажиллах, бие даан дасгал ажлыг гүйцэтгэх зэргээр 1 сарын сургалтад хамрагдах, техникийн боломжтой байх;
  6. Монголын Хуульчдын Холбооны гишүүн /гишүүний татвар, сургалтын кредитийн  зөрчилгүй байх/;
  7. Англи хэлний мэдлэгтэй байх, эрх зүйн онолын болон олон улсын эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй мэдлэгтэй байх.

   Шаардлагыг хангаж буй хуульчид энэхүү мэргэшүүлэх сургалтад хамрагдах хүсэл эрмэлзэл, гол зорилго, хэрэгцээ шаардлагыг 100 үгэнд багтаан эссе бичиж, шаардлага хангаж буй талаарх мэдээллийг анкет, холбогдох материалын хамт 2021 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цагийн дотор МХХ-нд hulanlucky@gmail.com email хаягаар, шуудангаар: Монголын Хуульчдын Холбоо, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны талбай-7, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 4 давхарт хаягаар  хүргүүлнэ үү.

   Шаардлагыг хангасан хуульчдыг шалгаруулан сургалтад бүртгэж, бүртгэл баталгаажсан талаар  2021 оны есдүгээр сарын 6-ны өдөрт багтаан Таны цахим шуудангаар мэдэгдэх болно.

  Сургалтын төлбөрийг ОУХБ-аас хариуцна.

  Сургалтад бүртгүүлэх АНКЕТ ТАТАХ

   Дэлгэрэнгүй мэдээллийг Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн А.Хулангаас  hulanlucky@gmail.com хаягаар эсвэл 70116065 утсаар холбогдож авна уу. 

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн