“ИХ БУЛАНГИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ” ВЕБИНАР СЕМИНАРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2021-08-11 | Уншсан: 636

   Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс далайн чанад дахь орнуудын хуульчдад зориулан "Их булангийн хөгжил" сэдэвт вебинар семинарыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны пүрэв гарагийн 17:00-18:00 цаг(Хонгконгийн цагаар)-ийн хооронд зохион байгуулах гэж байна.

  Энэхүү семинараар Хятадын гол есөн хот болох Гуанжоу, Шаньжэнь, Жухай, Фошан, Хуйжоу, Дунгуан, Жуншан, Жянмэн, Жаочин болон засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макао, Гуандун-Хонг Конг-Макаогийн Их булангийн бүс ("GBA")-ийн хөгжлийн талаар дэлгэрэнгүй ойлголт, мэдээлэл өгч, “Бүс ба зам” санаачилгад тус бүсийн гүйцэтгэх үүргийн талаар ярилцах зорилготой бөгөөд Хонконгийн Хуульчдын нийгэмлэг,  Засгийн газар болон бизнесийн салбарын нэр хүндтэй хүмүүс илтгэгчээр оролцоно.

  Тус семинар нь үнэ төлбөргүй бөгөөд бүртгэл 2021 оны 09 дүгээр сарын 10-ны Баасан гараг хүртэл явагдана. Оролцогчдын тоо хязгаартай!

Семинарт бүртгүүлэх бол ЭНД ДАРНА УУ!

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн