ХҮНИЙ ЭРХ  ХАМГААЛАГЧИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2021-08-10 | Уншсан: 989

  Монгол Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулийг энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа билээ.

  Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллана.”, 10.4-т “Хороо нь энэ хуулийн 10.2-т заасан даргаас гадна зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд энэ хуулийн 11.4-т заасан хоёр нэр дэвшигчийг шууд, бусад дөрвөн гишүүнийг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, Комисс батламжилна.”, 11 дүгээр зүйлийн 11.4-т "Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь тус тусын хуралдаанаараа нэр дэвшигчээ шалгаруулж Комиссын хуралдаанд санал болгоно” гэж заажээ.

  Энэ хүрээнд Хүний эрх хамгаалагчийн хороонд Монголын Хуульчдын холбоог төлөөлөх гишүүнд нэр дэвшигчдийн материалыг 2021 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@mglbar.mn  цахим хаягаар хүлээн авна.

  Хүний эрх  хамгаалагчийн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх хуульч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний, эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай;
  2. Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо, эрх зүйн хэм хэмжээний талаар мэдлэг, туршлагатай;
  3. Сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
  4. Төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай албан тушаалд ажилладаггүй байх.

  Тус хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй хуульчид өөрийн товч намтар болон дээрх шаардлагыг хангасан болохыг нотлох баримтыг заасан хугацаанд ирүүлнэ үү.

  Холбоо барих: 70116364, 99979565

  ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн