ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН ЦАХИМ ИНТЕРАКТИВ ХИЧЭЭЛ БЭЛТГЭХ АЖИЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

2021-06-04 | Уншсан: 1935

    Монголын Хуульчдын холбоо Азийн сантай хамтран “Залуу хуульчдын чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2019 оноос хойш хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд хуульчийн үргэлжилсэн сургалтын хичээлийг цахим интерактив хэлбэрээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү хичээл нь Сургалтын удирдлагын систем LMS (Learning Management System)-д суурилсан байх юм. Энэ чиглэлээр ажилладаг, цахим интерактив сургалт боловсруулж хөгжүүлдэг байгууллага, хувь хүн энэ ажлыг сонирхвол дараах материалыг  2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Монголын Хуульчдын холбооны Азийн сангийн төслийн туслах зохицуулагч Ж.Солонго (solongoj93@gmail.com)-д илгээнэ үү. Хичээлийг LMS платформ дээр байршуулж, үйлчилгээ үзүүлдэг бол ажлын саналдаа нэмэлтээр энэ үйлчилгээний үнийн саналаа тусган оруулна уу.  

  • Байгууллагын танилцуулга. Хэрэв хувь хүн бол хувь хүний ажлын намтар (CV)
  • Ажлын санал (2 цагийн хичээл бэлтгэх үнийн санал, бэлтгэх хугацаа)
  • Өмнө нь хийж байсан интерактив сургалтын мэдээлэл, танилцуулга

 

Холбоо барих: 7011-6004, 9008-0260

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн