“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДЛУУД” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2021-05-24 | Уншсан: 1391

  Монголын Хуульчдын Холбооны Эрүүгийн эрх зүйн хорооноос хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд “Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.

   Уралдаанд МУИС, Отгонтэнгэр, Шихихутуг, Их засаг, ДХИС, "Улаанбаатар" зэрэг нийт зургаан сургуулийн 33 оюутнаас  илтгэл ирүүлсэн. Эдгээр илтгэлээс 10 илтгэлийг урьдчилан шалгаруулж, шалгарсан илтгэлүүдийг 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа.

Уралдааны эцсийн шалгаруулалтын дүнгээр: 

1-р байр: Хорих ялын нийгэмшүүлэх зорилго, түүний хэрэгжилт, үр нөлөө сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан Ч.Болормаа;

2-р байр:  Хүний нэр төр, алдар хүндийг Эрүүгийн эрх зүйгээр хамгаалах хэрэгцээ, шаардлага (Худал мэдээлэл тараах гэмт хэргийн хүрээнд) сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р түвшний оюутан П.Бямбамаа;

3-р байр: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, зүйлчлэлийн асуудлуудсэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Солонгосын эрх зүй 5-р түвшний оюутан Л.Батхишиг;

Тусгай байр: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудалсэдвээр  ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан Т.Болор-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

   Уралдааны эхний шалгаруулалтын шүүгчдээр Эрүүгийн эрх зүйн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Данзанноров, С.Гантогтох, Ж.Батмөнх, Г.Ганбаяр нар ажилласан бол хоёрдугаар шатны шүүгчдээр Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг, УЕПГ-ын Сургалтын албаны прокурор, Хууль зүйн ухааны доктор Ц.Мөнхбат, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар нар ажилласан юм.

   Илтгэлийн уралдаанд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн