ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МЭРГЭШИЖ БУЙ ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-05-14 | Уншсан: 692

  Монголын Хуульчдын холбоо нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2019 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн.

  Энэ жилийн хувьд Монголын Хуульчдын холбоо, МҮЭХ нь Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгчдөд зориулсан сургалтыг 2021 оны тавдугаар сарын 07, 14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар нээж, сургалтад оролцогчдод амжилт хүссэн. 

  Энэхүү сургалтын үеэр Сургалтын хорооны сургагч багш М.Наранцэцэг “Түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудлууд” сэдвээр, Дотоод хэргийн их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Н.Мөнхзул “Зөрчил, зөрчлийн процесс: эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдвээр тус тус хичээл заасан юм.

   Тус сургалтад 50 гаруй хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цаг олголоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн