2021 ОНЫ ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-04-16 | Уншсан: 1295

   Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо нь 2020 оноос эхлэн “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг цахим буюу “вебинар” хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.

   Энэ удаа 2021 оны хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 14, 15, 16-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

  Сургалтын үеэр Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, судлаач Б.Эрдэнэбилэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд тэдгээрийн хууль зүйн учир холбогдол сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш М.Наранцэцэг Эд хөрөнгө хөлслөх гэрээ сэдвээр,  Дотоод хэргийн их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Н.Мөнхзул Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, онцлог сэдвээр, "Отгонтэнгэр" их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Д.Эрдэнэчимэг  Оюуны өмчийн эрх зүйн зөрчил, хүлээлгэх хариуцлага сэдвээр, ШЕЗ-ийн шүүхийн сургалт хариуцсан ахлах референт П.Баярцэцэг Хуульчийн мэргэжлийн ёс зүй сэдвээр, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг Үндсэн хуулийн үзэл баримтлал-хүмүүнлэг иргэний нийгэм, үндэсний эв нэгдэл сэдвээр тус тус хичээл заасан юм. Тус сургалтад 100 гаруй хуульч хамрагдлаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн