АРХАНГАЙ, БАЯНХОНГОР, ДОРНОД, ӨВӨРХАНГАЙ, СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМГИЙН ХУУЛЬЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-04-01 | Уншсан: 342

   Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо нь 2020 оноос эхлэн “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг цахим буюу “вебинар” хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.

   Энэ удаа Архангай, Баянхонгор, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгуудад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчдад зориулсан 2020 оны хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг нөхөх сургалтыг 2021 оны гуравдугаар сарын 24-27-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

  Сургалтын үеэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаасэдвээр,  УБЕГ-ын Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газрын дарга Г.Цэцгээ Улсын бүртгэлийн хууль тогтоомжсэдвээр, Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтсэдвээр, Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат Хувь хүний харилцаа, хандлагасэдвээр тус тус хичээл заасан. Тус сургалтад дээрх 6 аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 180 гаруй хуульч хамрагдсан юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн