ОРОН НУТГИЙН ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2021-03-03 | Уншсан: 1080

  Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар тус холбооны гишүүнээр элсүүлсэн Улаанбаатар болон орон нутгийн харьяат 51 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

  Улаанбаатар хотын хуульчдын тангараг өргөх ёслолыг халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан “Хуульчдын танхим”-д зохион байгуулсан бол орон нутгийн хуульчдын тангаргийг тухайн аймгийн салбаруудтай цахимаар холбогдон нэгдсэн байдлаар удирдан чиглүүлж  явуулсан.

  Орон нутгийн хуульчдын тангараг өргөх ёслолын ажиллагаанд тухайн аймгийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, өмгөөлөгч, нотариатчдын төлөөлөл болон аймгийн удирдлагууд, салбарын зохицуулагч нар оролцож, шинэ хуульчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм.

  Тангараг өргөсөн эдгээр шинэ хуульчид нь хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ батлан тангарагласан билээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн