АЗИЙН ПРО БОНО 10 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЕСДҮГЭЭР САРД БОЛНО

2021-02-23 | Уншсан: 815

   Азийн про боно 10 дахь удаагийн чуулга уулзалтыг "Шударга ёс, хууль дээдлэх ёсыг хамтын хүчээр бэхжүүлэх” нь сэдвийн хүрээнд 2021 оны есдүгээр сарын 21-28-ны өдрүүдэд Лаос улсын Вьентьян хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.

   Жил бүр болдог тус уулзалтад Азийн орнуудын төдийгүй бусад бүс нутгийн хуульч, эрдэмтэн, судлаач, хууль зүйн сургуулийн оюутан, про боно хуульчид, бодлого боловсруулагчид, иргэний нийгэм болон төрийн бус байгууллага зэрэг олон талын төлөөлөл оролцож, туршлага судалж, мэдээлэл солилцдог. Мөн чуулга уулзалтаар эмзэг бүлгийн хүмүүст хууль зүйн үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй хүргэх асуудал болон түүний ач холбогдлыг хэлэлцэхийн зэрэгцээ амжилттай хэрэгжиж буй про боно санаачилга, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгдөг билээ.

   Тус чуулга уулзалт нь англи хэлээр явагдах бөгөөд https://www.probonoconference.org/ холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

   Чуулга уулзалтын талаар бусад мэдээллийг Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэтэй 7011-6364 утсаар эсвэл g.bolorerdene0823@gmail.com хаягаар холбогдож авах боломжтой.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн