АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЕБИНАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

2021-02-20 | Уншсан: 348

   Ази, Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбооноос Олон Улсын Хуульчдын холбооны хамтын нийгэмлэг болон  Австралийн Хууль зүйн зөвлөл, Өмнөд Номхон далайн Хуульчдын холбоотой хамтран “Үндсэн хууль ба хууль дээдлэх ёс” сэдвийн хүрээнд вебинар хэлэлцүүлгүүдийг үнэ төлбөргүйгээр зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг дараах сэдвийн хүрээнд явагдана. Үүнд:

  • 2021 оны 2-р сарын 25 | 13:30 - 15:00 цаг (Парламент дахь олонхын суудал, шинэ засгийн газар байгуулах)

  • 2021 оны 3-р сарын 4 | 13:30 - 15:00 цаг (Үндсэн хуулийг задлан шинжлэх, төрийн эргэлт, хямрал , зөрчил)

  • 2021 оны 3-р сарын 11 | 13:30 - 15:00 цаг (Хууль дээдлэх ёсыг сурталчлан таниулахад Хуульчдын холбоодын үүрэг)

Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД дарж үзнэ үү.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн