ХУУЛЬЧИД БОЛОН ИРГЭДИЙН АНХААРАЛД

2021-02-10 | Уншсан: 214

   Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.02.10) болж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр эцэслэн шийдвэрлэжээ. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн бөгөөд энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хөдөлгөөнийг 90 хүртэл хувь бууруулах юм байна. Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулах ажээ. Түүнчлэн дээрх хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагуудын жагсаалтыг баталсан бөгөөд шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагааг оруулж ийдвэрлэсэн байна.

   Монголын Хуульчдын холбоо нь 2021 оны хоёрдугаар сарын 11-23-ны өдрийг хүртэлх хугацаанд хуульчид болон иргэдийн санал хүсэлтийг 99015178, 91002471, 98066116 утсаар болон info@mglbar.mn и-мэйл хаягаар хүлээн авна. 📞Мөн Та бүхэн Хуульчдын холбооны фэйсбүүк хуудасны чатаар холбогдох боломжтой юм.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ

ТАМГЫН ГАЗАР

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн