АХМАД ХУУЛЬЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ГАРЫН БЭЛЭГ ХҮРГҮҮЛЛЭЭ

2021-02-10 | Уншсан: 324

   Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооноос хууль зүйн салбарын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхан, хуульчийн мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөхийн төлөө залуу нас, мэдлэг чадвар, зүрх сэтгэлээ зориулж, бусдад үлгэр жишээ, өмөг түшиг болсон ахмад хуульчдад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

   Энэ жилийн хувьд “Ковид-19” цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор биечлэн зочилж, хүндэтгэл үзүүлэх боломжгүй байгаа тул  өнөөдөр ахмад хуульчиддаа Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг хүргүүллээ.  

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн