МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ЭЭР ШАГНАЛАА

2021-02-10 | Уншсан: 507

   Билгийн тооллын XVII жарны төмөр үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ж.Майзориг, Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцийн редактор Ц.Алтанцэцэг нарыг Хуульчдын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа. 

  Шагналыг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх өнөөдөр гардуулан өгч, Хуульчдын холбоо болон хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах,  хуульчийн нэр хүндийг өндөрт өргөх зэрэг олон үйл хэрэгт идэвх зүтгэл гарган ажиллаж байгаад нь талархал илэрхийлсэн юм. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн