ШИНЭ ХУУЛЬЧ ТАНЫГ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2021-01-22 | Уншсан: 1325

   Монголын Хуульчдын холбооноос Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж буй "Менторшип хөтөлбөр"-т оролцох хүсэлтэй залуу хуульч (менти)-ийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ.

Хэрэв Та:

  • 2019 болон 2020 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, МХХ-оос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан;
  • МХХ-ны "Менторшип хөтөлбөр"-т хамрагдаж байгаагүй;
  • Сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй;
  • Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, менторын зааж зөвлөснийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч сонсох чадвартай, энэ хөтөлбөрт цаг гаргаж, тууштай оролцох боломжтой бол ментигийн хүсэлтийн хуудсыг бөглөж, CV-ын хамт 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг  хүртэл МХХ-ны төслийн туслах зохицуулагч Ж.Солонго (solongoj93@gmail.com, 9008-0260)-д илгээнэ үү.  

    Нэг менторт гурав хүртэлх менти хуваарилагдана. Менти болох хүсэлтэй хуульч Та МХХ-ны дараах 12 ментороос хэнтэй нь ажиллах хүсэлтэй байгаагаа хүсэлтдээ тодорхойлно уу. Хэрэв нэг ментортой ажиллах хүсэлт гурваас дээш ирсэн тохиолдолд Хуульчдын холбооны ажлын хэсэг хуралдаж шийдвэр гаргах болно. Танд амжилт хүсье!

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн