ЗАРИМ ШҮҮХЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ХЭРЭГСЭЛ АВАХАД ЗОРИУЛЖ МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

2021-01-01 | Уншсан: 968

    Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хуралдаанаас цар тахлын онцгой нөхцөлд шүүн таслах ажиллагааг явуулж байгаа шүүгч-гишүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус хорооны 2020 оны төсвөөс зарим шүүхэд халдвар хамгааллын хэрэгсэл авахад зориулж мөнгөн тусламж үзүүллээ.

Шүүхүүдийн нэр

1

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

2

Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

3

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

4

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

5

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

6

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

7

Захиргааны хэргийн /нийслэл дэх анхан, давж заалдах шатны/ шүүх

8

Нийслэлийн давж заалдах шатны /эрүү, иргэн/ шүүх

9

Налайх, Багануур, Багахангай дүүргийн /эрүү, иргэн/ шүүх

10

Сэлэнгэ аймгийн /Сүхбаатар хот/ шүүх

11

Дархан-Уул аймгийн /Дархан хот/ шүүх 

12

Дорноговь аймгийн /Замын-Үүд, Сайншанд/ шүүх 

13

Төв аймгийн /Зуунмод / шүүх

14

Архангай аймгийн /Цэцэрлэг / шүүх

15

Орхон аймгийн /Эрдэнэт/ шүүх

16

Говь-Сүмбэр аймгийн /Чойр/ шүүх

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн