МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2020-12-28 | Уншсан: 1321

   Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит хурлыг 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд 48 гишүүнээс 30 гишүүн оролцож, 9 гишүүн бичгээр саналаа ирүүлж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хуульчдын холбооны 2018, 2019 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт болон 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлттэй танилцав.
  1. Хуульчдын холбооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн баталлаа.
  1. Шинэ гишүүнд үзүүлэх үйлчилгээний бодит зардлыг тооцож 150,000 төгрөг байхаар тогтоолоо.
  1. Шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах түр журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тодруулбал, тус журмын 3.1 дүгээр зүйлд “Шүүгчид нэр дэвшигчийн өөрийн гаргаж өгсөн мэдээлэл болон холбогдох эх сурвалж, баримтыг Хуульчдын холбооноос шалгахад худал болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн нэр дэвшигчийг нэр хүндийн хувьд шүүгчээр ажиллах шаардлагыг “Хангахгүй” гэж дүгнэх үндэслэл болно.” гэж 7 дахь заалтыг нэмж батлав.
  1. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн Б.Ариунхишиг, Д.Оюумаа нарыг өөрийнх нь хүсэлтийн дагуу чөлөөлж, Шүүгчдийн хорооноос хамгийн олон санал авсан дараагийн нэр дэвшигч Ц.Мөнхтулга, Т.Ганчимэг нарыг тус хорооны гишүүнээр томиллоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн